Хан-Уул дүүрэгт найман жил засагласан Ардчилсан намынхан 2016 оны Орон нутгийн сонгуулиар иргэдийн саналыг авч чадалгүй ялагдаж, өөрсдийн ажлаа иргэдээр “муу” хэмээн дүгнүүлж, ялагдсан. “Унасан хүүхдэд шалтаг мундахгүй” гэдэг шиг Ардчилсан намынхан башир арга сэдэн, иргэдээс сонгогдсон Монгол Ардын Нам болон бие даан сонгогдсон 9 төлөөлөгчийн нэрийг татуулахаар шүүхэд хандаж, тамга тэмдэгээ өгөхгүй зарга хийж, Монгол Улсын Дээд шүүхэд хандсан ч эцсийн бүлэгт тэдний буруу байсан нь шүүхээр тогтоогдсон.
Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхны “Хаврын синдром” сэдэрч эхэлж байна.
Энэ удаад 2018 оны гуравдугаар сард хороодын Иргэдийн Нийтийн хурлын сонгууль болж, ИНХ-ын хурлын дарга, Засаг дарга нараа иргэд сонгох сонголтоо хийсэн. Гэвч Ардчилсан намынхан иргэдийн сонголтын үл хүндэтгээд зогсохгүй шүүхэд нэхэмжлэл гарган, Шүүх байгууллагын ажилд хүндрэл үүсгэж, энд тэнд сүржин “Хэвлэлийн хурал” хийлгэж, зөвхөн намын гишүүдийн оролцоотой зохион байгуулсан хурлаа хүчин төгөлдөр гэж дайрч, давшлах бас нэгэн заль мэхээр иргэдийн тархийг угааж байгаа бололтой.
Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилго тавьсан. Зорилгоо биелүүлж иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэж байгаа одоогийн Хан-Уул дүүргийн залуучуудын ажлыг гутаах компанит ажлыг явуулж байна гэж харах уу?
Гутааж доромжлох, хоёр хорооны хуралтай юм шиг харагдуулахын оронд Төрийн сонгуулийг хүндэтгэн залуучуудад ажил хийх бололцоог олгож, 2020 онд “САЙН”, “МУУ” дүнг нь сонгогчдоор тавиулахыг уриалж байна.
Эх сурвалж: Zaluu.com