Нийслэлийн хэмжээнд он гарсаар 2018 оны 1 дүгээр улиралын байдлаар нийт 829 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага ирсэн байна. Үүнээс 87.9%-ийг объектын гал түймэр, 12,1%-ийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага тус тус эзэлж байна. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 106 хүний амь биеийг авран хамгаалж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдэд учирч болзошгүй байсан 1,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн хугацаанд гарсан объектын гал түймрийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12,3 хувиар өссөн дүнтэй байгаа нь гарч буй объектын гал түймрийн дийлэнх буюу 42,7 хувийг ил задгай асгасан хог, хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлагын тоо эзэлж байна.
Түүнчлэн гал түймрийн улмаас 13 хүн өртөн нас барж, 9 хүн түлэгдэж гэмтсэн харамсалтай тоо баримт байна. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 73 төрийн болон төрийн бус албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, ард иргэдэд сургалт зохион байгууллаа
. Сургалтын үр дүнг дээшлүүлж, чанар хүртээмжийг улам бүр нэмэгдүүлж, болзошгүй гамшгийн үед иргэдийг өөртөө болон бусдад туслах мэдлэгтэй болгох зорилглотой зохион байгуулж байгаа тус сургалтыг тасралтгүй явуулсанаар гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулна гэж үзэж байна.