АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэв. Энэ тухай Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас зарим зүйлийг тодрууллаа
Авлигатай тэмцэх газарт хэд хэдэн шаардах бичиг хүргүүлсэн гэсэн. Ямар шаардлага тавьж байна?
Чи одоо болиоч (Бичлэг хийж байсан зураглаачыг загнав). Алхам тутамд ингэж биднийг хянадагаа болимоор юм. Манай олон нийтийн зөвлөл чинь камерьтай шүү дээ. Бидний өрөө эхэлсэн цагаасаа хойш хараа хяналтанд байна. Иймд гурав хоногийн дотор камераа авч хая гэсэн шаардлагыг Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.
Энэ удаа авлигаас хамтдаа сэргийлье гэдэг санааг дэвшүүлж байна. АТГ-г хэр ажиллаж байна гэж дүгнэж байна вэ?
Монгол Улсын авлигын цар хүрээ олон улсын дүгнэлт гарсан. 2017 онд дэлхийн улс орнуудаас 30 байр ухарсан. Өнгөрсөн хугацаанд Авлигын хэмжээ буураагүй. Бид үнэнд ээ гутарч байна. Авлигатай тэмцэх газар ажлаа хийж чадахгүй байна. Маш олон аж ахуй нэгж байгууллагын гомдлыг шийдээгүй. Тухайлбал, барилгын компанийн 47 гомдол байна. Дандаа уламжиллаа, явууллаа гэдэг. Үнэндээ АТГ маш муу ажилласан.
АТГ-ын дарга Д.Энхжаргалыг огцрохыг шаардаж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
АТГ-ын удирдлагын бүрэн эрхийн хугацаа дууссан. Бид хуулийн дагуу амьдарч байгаа учраас Д.Энхжаргалыг огцрохыг шаардаж байгаа. Тиймээс АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад огцруулахыг шаардсан гэсэн үг биш.
-Гэрч хохирогчыг хамгаална гэж хэллээ. Хэрэгжилт нь ямар түвшинд явна?
– Монгол Улсад авлигын хамгийн том гэрч нь Доржзодов. Гэтэл түүнийг хамгаалаагүй байна. Бид цаашид хохирогчийг хамгаална. Манай олон нийтийн зөвлөл хагас жил ажиллах хугацаанд хүмүүс их гомдол гаргасан. Одоогийн байдлаар Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга нар ажлаа хийсээр байна. Авлигыг илчилсэн гэрчийг зодсон. Тийм учраас Авлигатай тэмцэх газар байвал ажлаа хийсэн шиг хийх ёстой. Үгүй бол татан буугдах хэрэгтэй.
Танай байгууллагаас АТГ-ыг муу ажиллаж байгаа гэх шүүмжлэлийг өгдөг. Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах ёстой юм биш үү?
Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллахыг маш их хүсэл эрмэлзэл маш их байна. Авлигыг гаргаж тавьсан тохиолдолд дарамталдаг. Ийм байгаа тохиолдолд хамтран ажиллаж чадахгүй.
Олон нийтийн зөвлөлийг улс төрийн зорилготой ажиллаж байна гэдэг асуудал яригдаж байгаа. Олон нийтийн зөвлөлд ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь улс төрийн харьяалалтай вэ?
-Бид авлигын эсрэг хуулинд заасны дагуу, Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу томилогдсон. Хуулийн дагуу явж байгаа зүйлийг улс төр гэж хэлж болохгүй. Бид Х.Энхжаргал гэдэг хүнийг харлуулсан зүйл байхгүй. Бид ажил хийлгэх гэж маш олон зүйл шаардсан. Гэвч шаардсан зүйлээс нэг нь ч биеллээ олоогүй. Нэг ч хүний гомдол, авлигын асуудал шийдээгүй. Одоо Х.Энхжаргал даргын хуулийн хугацаа дууссан асуудал яригдаж байгаа. Х.Энхжаргал дарга ажлаа сайн хийж байсан бол бид хамтраад ажиллана. Харин АТГ өөрөө намын харъяалалтай улс төрийн байгууллага болчихоод байна. АТГ байгуулагдаад11 жил болоход авлига улам цэцэглсэн шүү дээ.
1 comment
Энэ одоо өөрөө болимоор ю. Юм юм руу үсчээд. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм байх даа. Өөрөө дарга болчих санаатай. Энэ зөвлөлийн гишүүд нь ч гэсэн дандаа юмтай нөхөд орчихсон юм шигээ.