“Алтай констракшн” барьж буй саруул хорооллын кран нурж унав
2018-04-16 18:071min

Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Алтай констракшн”-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран нурж уналаа. Барилгын зүүн хэсэгт байсн кран унан хажууд байрлах Баянмонгол хорооллын хашаанд зогсож байсан машинуудыг дарсан байна. Одоогоор эмнэлэг болон цагдаа холбогдох байгууллагынхан газар дээр нь ажиллаж байна.