Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахлагч М.Алтангэрэл кёкүшин каратэгийн Ази тивийн аварга болов.
Тэрбээр Кувейт улсад энэ сарын 6-7-нд зохион байгуулсан Ази тивийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээний 90 кг-д өрсөлдөж аваргын алтан медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд 13 орны 70 гаруй тамирчин жин тус бүрийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг