Өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Шүүгчид Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэх хорих талаар прокурорын саналыг хэлэлцээд хууль ёсны дагуу гэж үзжээ. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж түүний өмгөөлөгч Л.Данзанноров сэтгүүлчдэд мэдээлэв.
Тэрбээр “Бид Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хуулийг зөрсөн гэж үзэж байгаа. Тиймээс дараа дараагийн шатны шүүхэд гомдол гаргана. Яагаад гэхээр 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Ч.Сайханбилэгээс гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ 15:00 цагт дуудсан. Гэрчээр байцаагдах мэдүүлгийг нь хүлээж аваад дуудсан цагт нь очсон. Гэрчээр гурван цаг гаруй байцаагаад шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тогтоол танилцуулаад шууд авч явсан.
Монгол Улсын төлөө зүтгэж байсан хоёр Ерөнхий сайдыг хоёр өрөөнд зэрэгцүүлэн суулгаж байгаад нэгэн зэрэг ачаад явсан. Миний үйлчүүлэгч Ч.Сайханбилэгийн тухайд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Засгийн газрын тухай болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ хүний тусгай хамгаалалт нь буугаагүй. Тусгай хамгаалалт нь нэг бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилээр хадгалагдах ёстой. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг саатуулан баривчлах асуудал бол шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хийгдэх ёстой. Гэтэл энэ хуулийг зөрчөөд шууд баривчиллаа” гэсэн юм. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг баривчлах үеэр төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтныг хамт хорьсон байна.
4 comments
хуц
mongol ylsiin tuluu ter zutgesen gejuu arai l hydal yariad bnadaa eh orniii tuluu bish eh ornii esreg ajillasan yrbagch gebel deer dee
САЙН ӨМГӨӨЛӨГЧ АВСАН БАЙНА .
Хуц. Хорих ч багадна. Шоронд хатаах хэрэгтэй, бүх хөрөнгийг нь хураагаад!