Энэ сарын 09-ны өдөр Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 77 насандаа өвчний улмаас бурхны оронд одсон билээ. Түүний хүү арлын япоынг эзэгнэсэн их аварга Хакухо М.Даваажаргал аавыгаа эцсийн замд нь үдэхээр Өчигдөр 21 цаг 20 минутад эх орондоо газардлаа.
Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн дэлхийн тамирчин юм. Тэрбээр хадам аав, ээж эхнэр хүүхдийн хамт нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ирээд байна. Маргааш буюу баасан гаригт монгол түмний бахархалт Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсаныг эцсийн замд нь үдэх ажээ.
Эх орондоо эргэж төрөөрэй та минь. Ум сайн амгалан болтугай.
1 comment
Амьдарсан шиг амьдарч, аагтай омогтой, ам бардам сайхан амьдарсан буурал шүү дээ. Бурханы оронд амгалан очих болтугай. Хань, үр хүүхдэд нь эмгэнэл илэрхийлж байна.