Монголд хувийн сургуулиуд шиг хэт даварсан, хэмжээгүй эрх дархтай байгууллага боловсролын салбарт лав байхгүй. Төр болон эцэг, эхчүүдээс мөнгө “саадаг” тэднийг тархин дээрээ гаргачихаад, номхруулж чадахгүй яваа гэхэд хилсдэхгүй. Хувийн сургууль тэр дундаа өндөр төлбөртэй сургуулиудад хүүхдээ сургах нь эцэг, эхийн сонголт. Мэдээж сургалтын чанар нь ачаалал нь хэд дахин ихэссэн төрийн сургуулийнхаас илүү байх нь ойлгомжтой. Гэхдээ өндөр төлбөртэй сургуулиудад хүүхдүүд монгол хэлээ мартаж, өөр хоорондоо англиар л ярьдаг гээд эмгэнэлт явцуурал маш олон байгаа. Энэ мэтээр гуравхан сая хүнтэй Монголд боловсрол олголтоос нь эхлээд ядуу, баяны туйлын ялгаа хэт ихсэх болсон нь үнэн. Хувийн сургуулиудын нэгдүгээр ангийн сургалтын төлбөр гэхэд л нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 2.5-66.4 сая төгрөг байна. Ер нь таван сая хүртэлх төлбөртэй хувийн сургуулиуд маш олон болсон. Ингээд хувийн сургуулиудын төлбөрийн үнэ ханшийг танилцуулж байна.
1.“International school of Ulaanbaatar” 27,990 ам.доллар (66.4 сая төгрөг)
2. “British school of Ulaanbaatar” 10,000 ам.доллар (23.8 сая)
3. “Орчлон сургууль” 18 сая
4. “Олонлог Академи” Бүрэн дунд сургууль 10 сая
5. “Ulaanbaatar Elite international school” 9 сая 950 мянган төгрөг
6. “Хобби” Бүрэн дунд сургууль 8 сая 512 мянган төгрөг
7. “Сант” Бүрэн дунд сургууль 7 сая
8. “Логарифм” Бүрэн дунд сургууль 5 сая 400 мянган төгрөг
9. “Олонлог” төв сургууль 5 сая 500 мянган төгрөг
10. “Шинэ Монгол” Бүрэн дунд сургууль 4 сая 500 мянган төгрөг
11. “American school of Ulaanbaatar” 15 сая
12. “Хишиг” Бүрэн дунд сургууль 2 сая 800 мянган төгрөг
13. “Global” international school 10 сая
14. “Гёте” Бүрэн дунд сургууль 5 сая
15. “Атланта” Бүрэн дунд сургууль 2 сая 500 мянган төгрөг
16. “Гэрэлт ирээдүй” Бүрэн дунд сургууль 3 сая 300 мянган төгрөг
5 comments
Боловсролын яам болио арай хэтэрч байна, ЕБСургуулиудыг цагийн үнэлгээнд шилжүүлэх хэрэгтэй,төлбөрийг ингэж давруулж болохгүй
Манай монголчууд хүүхдээ үнэтэй сайн сургуульд сургаж байна гэж бодох юм даа. Хувийн бүх шатны сургуулийн багш нар 80 -аас доош дүн тавьбал захирал нартаа загнуулна, халагдана. Юу я сураагүй байсан ч сайнаас онц дүн тавьна шүү дээ. Хүүхдүүдээр тоглож байна аа. Их засаг, ҮИС гэх мэт ч адилхан юу ч хийгээгүй оюутанд өндөр дүн тавина. Оюутан болоод баталгаатай төгсөнө гэвэл хувийн сургуульд ор гэдэг хэллэг гарсан байна.
10 сая тогрогний мэдлэг хуухдийн толгой руу орохгуй,энэ шууд луйвар юм даа.
zocnid buudal bisn surguuli um daa, gehdee ooriin bairgui, zaalgui surguuliud olon bgaag ehnii eeljind tsegtselmeer bna, tuunees bisn surguulid ih zardal gardag baih daa, neg surguuli barina geed bodohod l terbumaar uariad baidag biz de
Америк сургууль маш муу сургууль. Хүүхдүүд нь хүмүүжилгүй багш нар нь чадваргүй