“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын төрсөн дүү, Уранзаяа бэр эгчдээ хайр зарлаж эхэлжээ.“Зөн билгийн тулаан-2” шоуны ялагч Т.Замандын бага охин, Олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогтын эхнэр гэдгээрээ олны танил болсон нь нууц биш.
“Star” телевизийн хөтлөгч бүсгүй тэрбээр “Ахын минь хайрыг хуваасан бэр эгчдээ…Анх таныг харахад огтхон ч хөөрхөн харагдаагүй. Эгчээ гэж дуудах хүсэл ч төрөөгүй. Энэ одоо хэн юм бэ? гэнэт хаанаас гарч ирээд ах маань намайг тоохоо больчхов оо? гэсэн ахархан бодол л төрж байсныг би нууж байгаагүй ээ. Таныг жирэмсэн болсон гэсэн чинь ээж, эгч нар хамаг байдгаа бариад байгаа нь ч надад таалагдаагүй.
Тантай барьцаж, эрхлэх гэж ээжийгээ эгч нарыгаа ч тантай булаацалддаг байсан. Энэ бодлоосоо болоод ахыгаа ч хэцүү байдалд оруулсан байж магадгүй. Бага байхад хуруу гараа түлэх шахам индүүдээд өгсөн цамцыг ах өмсөж байхдаа “яаж нөхөрт гарна даа миний дүү” гэж хэлээд удалгүй тантай хамт тусдаа гарч, үргэлж тэнэгэр цамц, гялгар гуталтай явахыг нь хараад танд дургүй болсон биз. Та надаас илүү ахыг минь сайхан цэмцгэр явуулаад байхад баярлах ухамсар сууж амжаагүй байсан тэнэг намайг уучлаарай.
Зөөлөн нь хатуугаа гэдэг шиг зөв нь буруугаа ухааруулдаг амьдрал юм байна. Одоо харин та минь биеэ хуваагаад ахтай минь ижил эрэгтэй, эмэгтэй хоёр дүү гаргачихсан. Миний хүүг дүүгээ гээд гараас нь хөтлөх үеэл ахыг нь та төрүүлэхийг аль эрт мэдсэн бол анх намайг ахтай зуслан дээр эргэж ирэхэд нь баярлалаа гээд ядаж гараа даллах байсан юм. Одоо харин таны намайг төрөх гээд үүрээр өвдөөд сууж байхад үсийг минь сүлжиж, нурууг минь илж өгч байсныг би хэзээ ч мартдаггүй.
Бодож байсандаа харамсаж эхлэхийг бодоход дүү нь том болоод ухаан сууж байгаа юм шиг байна аа. Хожим нь хайртай хүний минь охин дүү төрөхөд нуруун дээр нь илж өгөөд, үсийг нь боож, үрийг нь амлуулна гэж боддог болсон шүү муу дүү нь. Өөдөөс нь хараад хэзээ ч хайртай шүү гэж хэлж байгаагүй ч үгсийг цаанаас нь ургуулсан бэр эгчдээ хайртай шүү” хэмээн уучлалт гуйн, хайраа илэрхийлжээ.
5 comments
Хөөрхөн л бна шд.
bolson boloogui tarhini saajilttai humuusig surtalchilj baihar ouynlag humuusig surtalchilbal setguulch tani niitlelig humuus uneleh baih da
mongoloor duuren erguu yumnuud
xxxxxxxxxxxend xeregtei medee be zabxrsan um biden xamaagui shde xairlana uu uguiuy
хөөрхий Од болох гэж ядахиймаа