2018-04-11 08:541min03

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг баривчиллаа

bayr

АТГ-аас өчигдөр орой 20:00 цагийн үед Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг түр саатуулжээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж, түр саатуулах шийдвэр гаргасан бололтой.

Ч.Сайханбилэг өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд АТГ-т байцаалт өгсөн байна. Түүнийг Оюутолгойн  хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, Дубайн гэрээг байгуулсан гэх асуудалд буруутгаад буй. Харин С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой асуудлаар өмнө нь байцаалт авч байсан юм.