Японд хүүхдийн эмч хүүхдийг хоёр нас хүртэл зурагт үзүүлэхийг хориглодог. Гэтэл хүүхэдтэйгээ хоёулхнаа байх үед унтаж байх зуур нь зурагт үзэх гэхээр сэрчих вий гэж эмээж унтраадаг ч, оройн хоолоо хийх үед саатуулах, уйлахад нь анхаарлыг нь өөр тийшээ хандуулж аргадах гээд яалт ч аргагүй зурагт үзүүлэх нь бодит зүйл юм.
Буйдан, зурагт хоёрын хооронд ямар зай байх ёстойг та мэдэх үү. Нүдээ хамгаалах, электрон бараанаас ялгарах сөрөг нөлөөт зүйлээс сэргийлэхэд энэ зай хамгаас чухал. Тиймээс энэ мэдээллийг анзаараад үзээрэй. Зурагтын хэмжээ томрох тусам үзэх зай хол байх ёстойг санаарай.
Таны хүүхэд хоёр нас хүрсэн бол өдөрт зурагт үзэх цагийг 2 цагаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Ажил ихтэй үедээ зурагтаа заавал унтрааж, хүүхдээ зурагтаар саатуулах бус хүүхэдтэйгээ хөгжилдөн тоглож байх хэрэгтэй. Зурагтай ном уншиж өгч , олон зүйлийг ярьж, хамтдаа тоглоомоор тоглож, хүүхэдтэйгээ харилцах харилцааг нэмэгдүүлэх чухал юм.