2018-04-10 16:571min01

Рэйчел Макадамс 39 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авчээ

huuhed turvvlew

Канадын нэрт жүжигчин Рэйчел МакАдамс 39 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний найз залуу, зохиолч Жейми Линден 37 настай хүүтэй болсондоо сэтгэл хангалуун байна. Рэйчел Макадамс хөл хүнд болсон нь өнгөрсөн хоёрдугаар сард олонд ил болсон юм.

Тэрбээр энэ талаар аль болох нуухыг оролдож байсан бөгөөд хэзээ хүүхэдтэй болсон, хүүхэддээ ямар нэр өгсөн тухайгаа ч олон нийтэд мэдэгдээгүй байна. Хосууд хоёр жилийн өмнөөс үерхэж эхэлсэн хэдий ч олны өмнө тийм ч их гараад байдаггүй аж. “Тэмдэглэлийн дэвтэр”, “Амлалт”, “Цаг хугацааны тухайд”, “Цаг хугацаагаар аялагчийн эхнэр” зэрэг хайр дурлалын тухай өгүүлэх олон сайхан киноны гол дүрийг бүтээжээ.