Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монгол бичгийг ханзтай адилтган “өөрчилж” Хятадууд авах гэж байв – updown.mn

Монгол бичгийг ханзтай адилтган “өөрчилж” Хятадууд авах гэж байв

Монгол бичиг нь ямагт дээрээс доошоо нар зөв бичигддэг, үгийн эхэнд, дунд, адагт орох үсгүүд харилцан адилгүй, бичлэг дуудлага хоёр ялгаатай гээд олон төрлийн онцлогтой. Тухайлбал Монгол бичгийн махбодыг төсөөгөөр нь хүн амьтны бие эрхтний нэр буюу шүд, гэдэс, нуруу, сүүл, эвэр, шилбэ гэх мэтээр нэрийдсэн нь монголчууд эрт дээр үеэс таван хошуу малыг аж амьдралынхаа үндэс болгож ирснийг илгэж буй гэлтэй.

Харин эдүгээ цагт бид дэлхийн 30 гаруй орон ашигладаг крилл үсгийг бичгийн хэлнээ ашиглаж, дэлхийд ганцхан босоо бичигддэг Монгол бичгээ мэдэхгүйд хүрсэн. Өдрөөс өдөрт мартагдаж буй энэ их өв соёлыг маань хятадууд авах гэж байсан аж.

 Тус улсаас монгол бичгийг ханзтайгаа адилтган тоон кодоор стандарт гаргуулахын тулд томоохон баг гарган, эртнээс бэлтгэсэн аж. Ингээд дэлхийд данслах гэж байсныг манайхан мэдээд, түр хойшлуулжээ. Хөгжүүлэлтийг нь хариуцдаг ашгийн төлөө бус байгууллага болох Юникод консорциум нь АНУ-д төвтэй бөгөөд хэдхэн хоногийн өмнө ээлжит хурлаа хийх үеэр Монголын босоо бичгийг ямар стандартаар бүртгэх тухай асуудлыг хөндсөн юм байна. Хурлаар манай эрдэмтэн авиан кодоор стандартыг тогтоох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ саналыг түр хойшлуулсан байна. Тэгэхээр бид өв соёлдөө эзэн байхын тулд ирэх наймдугаар сараас өмнө өөрсдийн боловсруулсан монгол бичгийн авиан кодынхоо давуу талыг дэлхий нийтэд таниулах шаардлагатай болсон аж. Юникод гэдэг нь дэлхийн ихэнх бичлэгийн системд хэрэглэдэг эх бичвэрүүдийг зохицуулж, хоорондын уялдаа холбоог нь хангадаг тооцоолон бодох стандарт юм.

 

 

 

 

3 thoughts on “Монгол бичгийг ханзтай адилтган “өөрчилж” Хятадууд авах гэж байв

  1. Нэргүй 2018-04-10 17:27 at 17:27

    mongolchuud uursduu heregledeggui surdaggui uhruud baij avna l biz

    Хариулах
  2. unshigch 2018-04-11 04:03 at 04:03

    huuchin mongol bichgiig hyatad ulsad amidral deer sain heregledeg um chini ted ooriinhoo ner deer byrtgyyleh ni zov shyy dee….. yhryyd toogood hereglesen ni haana baina…. surah ch sonirholgyi ni ynen biz dee.

    Хариулах
    1. уншигч 2018-04-11 11:32 at 11:32

      Битгий хуц оросуудаас болж хятадад үндэсний олон зүйлээ алдаж байна

      Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн