Уралдаж явсан автомашин шатаж, ШТС дэлбэрэх дөхжээ

2017-03-27 11:541min1
898989

Цайз захын урд замд нэгэнтэйгээ уралдаж байсан хоёр машин осолджээ. 48-34 УНН улсын дугаартай “Аксент” маркийн суудлын автомашин тормоз бариагүйгээс урсгал сөрөн, замын хамгаалалтын хашлага мөргөн онхолдож, улмаар шатахуун түгээгүүрийн баганыг мөргөн шатаж эхэлсэн байна. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт болж, “Шунхлай” компанийн шуурхай зохицуулалтын албанд ослын дуудлагыг өгчээ.

Цагдаагийн газрын 102, Түргэн тусламжийн 103 түргэн шуурхай ажиллаж  галыг түргэн шуурхай унтраажээ. Түргэн тусламжийн эмч нарын хэлж буйгаар, жаахан л цаг алдсан бол жолоочийн амь насанд аюул учрах байсан гэнэ. Хэрэв онхолдсон машинд гарсан галыг түргэн шуурхай унтраагаагүй бол хүний амь эрсдэж, цаашлаад шатахуун түгээх станц дэлбэрэлтэд өртөж болзошгүй нөхцөл байдал үүсэх байжээ.

1 сэтгэгдэлтэй

  • Unen

    2017-03-27 17:14 at 17:14

    Aimshigtai hereg boljee ene olon bairnii dund baigaa shathuun tugeeguuruud delbervel hen hariutslaga huleeh ve

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй