БНСУ-руу виз мэдүүлэгчдийн тоо нэмэгдэж, тус улсад ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдийн хүсэл сонирхолыг ашиглан залилангийн гэмт хэрэг өсөх болжээ.
“Хас Ган” гэх хуурамч компани “Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, Солонгост хөдөлмөр эрхлүүлнэ” гэх нэрийдлээр 40 орчим иргэнийг залилан мэхэлж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс зохих журмын дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хандан зуучлуулах ёстойг мэргэжилтнүүд сануулав.
Төрийн бус байгууллагуудад гадаадад ажиллах хүчин илгээх болон ажилд зуучлах тусгай зөвшөөрөл олгодоггүй юм байна.