2018-04-07 11:281min011

Монголоос ганцаараа хурд хүчээ сорьж манлайлсан Б.Марал-Эрдэнэ

03

Авто замын салбарын “Авто зам” дугуйн клуб, “Алтайн зам” ХХК-ийн тамирчин Б.Марал-Эрдэнэ Тайландад олон улсын дугуйн уралдаанд Монголоос ганцаараа хурд хүчээ үзэж байгаа гэнэ. Тэрбээр  энэхүү тэмцээнд амжилттай оролцож түрүүллээ.

ОУХМ Б.Марал-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн уугуул, “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан юм байна.  “Авто зам” клубын тамирчин тэрбээр Монгол Улсын гавьяат Ж. Өлзий-Оршихийн шавь аж.

Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медаль, БНХАУ-ын Чинхай Лейк олон улсын олон өдрийн уралдааны шилдэг дугуйчны шагнал, Азийн оюутны АШТ-ий хувийн дүнгээр 2 хүрэл, багийн дүнгээр гурван алтан медаль тус тус хүртэж байжээ.