2018-04-06 16:031min07

“Сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

selem

Сошиалд “Сэлэм”  нэрээрээ олны танил болсон НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогтод холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.

Тэрбээр энэ сарын 11-12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрах үед  сэлэм эргүүлэн бусдын бие махбодид гэмтэл учруулсан юм. Харин ах С.Мөнхчулуун нь дүүгийнхээ холбогдсон хэрэгт тайлбар өгөхдөө “тоглоомон сэлэм”-тэй байсан гэж хэлсэн юм.