Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт оршдог “Ээж мод”-ны орчим суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлыг газарт 2018.04.05-ны өдрийн 17:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар гарч голомтод очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 11х25 тоотод оршин суугч иргэн С-ийн “Тоyоta- Allion” маркийн УНЛ 60-19 улсын дугаартай суудлын автомашин шатаж байсныг бүрэн унтраалаа.
Иргэн С нь бөөгийн зан үйл үйлдэж байхдаа автомашиныхаа ард арц, хүж уугиулж, ил гал түлсний улмаас гал алдаж автомашинаа шатаасан бөгөөд гал түймрийн зөрчлийг Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч үргэлжлүүлэн шалгаж байна.
Тус газарт 04 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд “Ээж мод”-ны тахилга болж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул Онцгой байдлын газраас иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, сэрэмжлүүлэг материалыг тараан галын аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
13 comments
хахаха хэхэхэ хихихи толгой нь хамуурсан бөө нэртэнгүүд
orkuud tenegtej hanahgui yumaa
кикикиикики сайхан гарууд шүү онгод тэнгэр нь шатаа гэж дээ кикикики
ter boo gedeg hulgaichad jmar arga hemzee avaav tiim uhruudiig bugdiig ustgah heregtei nugelni nudeerni garch baigaani ter bolzee
ter boo gedeg hulgaichad jmar arga hemzee avaav tiim uhruudiig bugdiig ustgah heregtei nugelni nudeerni garch baigaani ter bolzee
хэтрүүлжээ
БУРУУ ГАРААР ОРЖ ИРСЭН МАШИН БАЙЖ ДЭЭ. ХҮН МАЛ БАЙ ГАЛЬ СҮЙДЭЭГҮЙ НЬ ЯАМАЙ ДАА
boo lam shidten nart itgehee boliochdee tedend ugsun munguu tootsood amidral chin ter hemjeegeer ussun bnuu bodooch
Больж больж,бөө нэртэй гай тарьсан юмнуудын ядаж нэг нь ч гэсэн явгарсан нь яамай
сайн л бөөлсөн байна, автомашинаар тахилга өргөхөөс илүү яахав дээ,
Бөө нэртэй мэдрэлийн өвчтэй юмнууд хүн амьтан, улс орныг шатаахаас өмнө эд нарыг цаазал
XA XAXAXAXAXAXAXAXAAAEOOOOOOOOO
Өөрсдийгөө бөө гэж нэрлэн эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй,шүлс нь савирсан амьтны морь үргэж айлын нохой шуугуулсан,удган мод гэгч шиг юмнуудад хатуу дэг тогтоох цаг болсон.