Хавар болоход хүмүүс шинэ гарсан яргуй идвэл хүч тамир орно гэж ярьдаг. Гэтэл ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэнээр хүн могойн яр гэх өвчин тусдаг байна. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Иймээс яргуйг хамаагүй дур мэдэн олноор идуж болохгүйг эмч нар хэлж байна. Хүмүүсийн дунд долоон ширхэг яргуйг нэг дор түүж идсэнээр хоолойн ангина бүрэн эдгэрдэг гэх ташаа мэдээлэл байдаг.
Нэг дор олноор нь идэж болохгүй бөгөөд эм биш хор болдог аж. Яргуйг бүрэн боловроогүй байхад идвэл эм биш хор болдог байна. Яргуй нь нүдний болор цайх (катаракта), нүд чинэрэхэд (глаукома) тус болж тархины даралт бууруулж, зөнөх өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд ч сайн гэдэг аж. Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цусны даралт буурдаг.
2 comments
жил болгон зөндөөг л идлээ гайгүй л байна
oilgsongui erguu uym bichhiim neg bol sai ugui bol muu ch geh shig alin zob uym beeee