“The New Yorker” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрэн дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг гахайн хамартай дүрсэлсэн зургийг тавьжээ. Шинэ дугаарынхаа зургийг тус сэтгүүлийн сэтгүүлч Яшар Али “Твиттер” хуудсаараа дамжуулан нийтэлсэн байна. Уг зурган дээр “Хэл амаа ололцохдоо бус, харгис хэрцгий байхдаа бус, гэнэн бодлого явуулахад бус хээл хахуульдаа байгаа юм, тэнэг минь” гэж тэмдэглэсэн байжээ. Зурагтай хамт Д.Трампын бодлого хурц шүүмжлэлд өртсөнийг өгүүлэх нийтлэлийн холбоосыг сэтгүүлч Я.Али “Твиттер” хуудсаараа дамжуулан нийтэлжээ.
Д.Трампыг шоглосон зураг тус сэтгүүлийн нүүрэн дээр гарч байгаа нь анхны удаа биш юм. Өмнө нь “The New Yorker” сэтгүүл Д.Трампын хэлж байсан үгтэй нь холбогдуулан шоглосон зургийг ээлжит дугаарынхаа нүүрэн дээр тавьж байсан удаатай аж. Д.Трампын цагаачдыг “бохир нүх”-нээс ирсэн гэж хэлсэн үгтэй холбоотойгоор илэрхийлсэн уг зурган дээр АНУ-ын төрийн тэргүүний үстэй төстэй хэв маягийн засалттай толгойг хар нүхнээс цухуйлгасан байдлаар дүрсэлсэн байна.
1 comment
Saihan zurag bna . Mash tustei zurag bna .