Загварын домог болж чадсан 96 настай Америкийн хувцас, интерьер дизайнер, бизнес эрхлэгч Айрис Апфель өөрийнх нь барби хүүхэлдэй хийгдсэн хамгийн өндөр настай алдартан болжээ. Хүүхэлдэй маргад эрдэнийн өнгөтэй Gucci-гийн хослол, далбагардуу бүдэг хөх зах, том нүдний шил, бугуйвчтай. Харин зохион байгуулах чадвар өндөртэй, биеэ даасан гэгддэг Айрисыг дууриалгаж хийсэн хүүхэлдэйг олноор нь худалдаалахгүй аж. Хүмүүст загварын зөвлөгөө үнэгүй өгөх дуртай тэрээр “Өөрт чинь зохих загварын сонголт олон байхад яагаад хэн нэгнийг дууриахыг хүсдэг юм бэ. Өөрийн гэсэн донжийг бий болгох хэрэгтэй шүү дээ” гэдэг.
Айрис Апфель Америкийн Fashionista сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Дизайнеруудыг яагаад зөвхөн залуу хүмүүст зориулсан хувцас хийдгийг огтхон ч ойлгодоггүй. Миний бодлоор нас намбандаа тохируулж хувцас сонгох нь үнэхээр тэнэг хэрэг. Гэхдээ хамгийн гол нь настай эмэгтэй биеэ нүцгэлж болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэд богино юбка эсвэл хэтэрхий өндөр өсгийт өмсөж болохгүй. Мөн аль болох урт ханцуйтай хувцас өмсөх нь зүйтэй. Гэхдээ мэдээж хэрэг та богино юбка өмсөхийг хүсч байвал энэ таны л хэрэг. Надад бусдыг шүүмжлэх эрх байхгүй. Энэ нь ердөө л миний бодол юм. Би зүгээр л хүмүүсийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Сайхан хувцасласан байхын оронд аз жаргалтай байсан нь дээр шүү дээ” гэсэн байна.
1 comment
barbi gh gex shig