Шүтээнтэй адилхан болохыг, цаашилбал олонд алдартай олны танилууд шиг байх хүсэлдээ хэт автсан охид бүсгүйчүүд өөрсдийгөө голж эхэлдэг. Тайз, дэлгэц, хөгжмийн ертөнцөд хөл тавьж нэрд гарсан алдартнууд “төгс” харагдах ёстой учраас тодорхой хэмжээний гоо сайхны мэс засал хийлгэдэг нь нууц биш.

Сүүлийн үед фэйсбүүкт “давхраа хийлгэсэн охидын групп”, “make up сонирхогчдын групп” зэрэг хуудаст охид үргэлж гоё сайхан байхын тухай ярилцаж, зарим нь нэгнээсээ илүүрхэх ч хандлагатай болжээ. Энэ нь эргээд эцэг эхчүүдийг санааг зовоож бүр бухимдуулах болсныг дуучин Хишигдалай нотлов. Түүнд хандаж өсвөр насны охинтой ээж ингэж хэлжээ.

“Хамар эрүүгээ засуулж, давхраа оёулсныг чинь хараад манай охидууд гоо сайхны мэс засалд орохыг хүсэх боллоо. Битгий ийм байдлаар бусдын хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлж уруу татаад бай” гэсэн байна. Магадгүй охин нь ээжээсээ том давхраатай болж өндөр хамар хийлгэж өгөхийг хүссэн бололтой.

Сонирхуулахад, хамгийн анхны гоо сайхны мэс заслыг 16-р зуунд Италийн физикч Гаспер Таглиакоци (Gaspare Tagliacozzi) хийж байсан гэдэг. Тэрээр хамрын хэлбэрийг засах хагалгаа хийсэн бөгөөд үүндээ 1000 жилийн тэртээх Энэтхэг аргыг ашигласан байдаг. Түүний хийсэн хагалгаанаас үндэслэн, сайжруулан 1817 оноос гоо сайхны мэс засал хийх болсон түүхтэй.

 

 

 

 

By updown

8 thoughts on “Хээгүй А.Хишигдалай өсвөр насны охидыг уруу татсан гэв үү?”
  1. ene metiin teneg umnuud iim l um hiihees oor tarhi baihgui archaagui teneg hymyysiig byy duuraigaach ohiduud mini, hyn bolgon ooriinhooroo saihan,,,teneg hyn dagahaas tatgalzaj tolgoi tarhia hogjyyleh ni deer dee

  2. дуучин Хишигдалайг Өсвөр насны охидыг уруу татаж нүүр амаа элдвээр засаж үлгэр дууриалал болж байгаа тул Хишигдалайг дариуйхан баривчилж Эрүүгийн хэрэг үүсгэж арга хэмжээ авах хэрэгтэй, Тэгэхгүй бол Өсвөр насны охидууд Хшигдалайг дуурайгаад бүгд Царай муутай болцгоох нь,

  3. heegui hun gej arai uur uildeltei yaria huuruutei zan aranshintai huniig heldeg yum daa.ali esvel odoonii heegui gedeg ni dalichignasan changa changa orilj bahirsan altsganasan daldagnasan iim haltaruudiig heldeg bolson yumuu amid uhdeluud ee

  4. Хишигдалай зүгээр л дуулвал дуулаад л явбал яасан юм. Яагаад ч таалагддаггүй өөртөө зохихгүй тэнэгтэж айлгүйтдэг хүн дээ. Даанч тэр зохихгүй дурак

  5. Эрчүүдийн нүднэнд өртөх арга нь болхи. Маралжингоо зэрэг дуучид өөртөө контролтой. Энэ Хишигдалай ярих хүртэл ухаан муутай. Тэгээд хүн тоосонгүй гэж уурлана .

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн