АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болсон. Түүнд нэг айхтар дайсан бий. Бүрэн эрхийнх нь хугацаа талдаа ч ороогүй байхад саяхан Г.Баасан Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгааг мэдэгдэв.
МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн АТГ-ыг одоо тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалсан энэ эмэгтэй боломж л гарвал тус газар луу ноцдог нэгэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн тэмцлээрээ яггүй тэмцэгч гэдгээ харуулж олны дунд сайн муугаараа хэлүүлж яваа Г.Баасан уг нь АТГ-ыг “муучлах” биш хамтарч ажиллах ёстой баймаар. Гэвч яаж яваад АТГ-ын даргатай хонь чоно болж салахын аргагүй өс хонзон тээснийг бүү мэд. Ямартай ч түүний ингэх болсон шалтгаан нь улстөр, нэр бүхий улс төрчтэй холбоотой таамгийг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлдэг юм билээ.
2 comments
jenko-iin tumur zamiin heregiig ilruuleh duhuud ireheer hariu arga hemjee Baasangaar awhuulj bgaa yumdguudaa
төлбөртэй бичээч бн ш дээ кк, энхжаргал өөрийгөө бичүүлээл бхын