Архи, шар айраг хэрэглэх үед хүмүүс шарсан төмс идэх дуртай байдаг. Шарсан төмс нь ходоодонд задрахдаа өөрөөсөө исгэлэн, спиртлэг зүйлийг үүсгэдэг. Түүний араас архи уух юм бол ходоодны хамгаалах давхарыг устгах, салстыг гэмтээж орхидог.
Ходоодны архаг өвчин, шарх, хорт хавдар тохиолдлоороо Монгол Улс дэлхийд хоёрдугаарт ордог. Ходоодны хавдарт стресс, эмийн зохисгүй хэрэглээ, хорт зуршил, хеликобактери гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Хэт халуун ногоотой хоол идэх, архи ууж хорт зуршил хэрэглэх, хольж хэрэглэж болохгүй зүйлийг холих үед ходоод цочрох, гэмтэх эрсдэлд ордог. Тухайлбал, архи ходоодны хамгаалах бүрхүүлийг устгаж, ходоодыг түлэх, шархлуулдаг байна. Халуун ногоотой хоол ч мөн ялгаагүй. Зарим бүтээгдэхүүн ходоодонд боловсрох явцдаа исэлдэж, бараг өөрөөсөө спирт үүсгэх хэмжээний урвалд ордог. Исгэлэн зүйлийг ихээр үүсгэдэг гэсэн үг.