Хаврын улиралд хүмүүс ханиад томуунд дарлуулалж, нойр ханахгүй, ажлын бүтээмж муутай болдог байна. Хүний дархлалын систем нь хавар намарт ихэвчлэн сулардаг. Тухайлбал улирал солигдох бүрт хүний дархлаа сулардаг гэдгийг эмч нар онцоллоо. Ингэснээр биеийн эсэргүүцэл суларч өвчинд өртөмтгий болдог. Дархлаагаа сайжруулахад биднээс өдөр тутамдаа хийдэг, хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай. Үүнд:
- Биеийн тамир, спортоор хичээллэх
- Өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах
- Байгалийн гаралтай эм бэлдмэл хэрэглэх
- Витамин С, D, E, В ийн төрлийн витаминаар баялаг хүнс хэрэглэх
- Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх
- Архи, тамхины хэрэглээг хязгаарлах
- Сайн чанарын өөх тос хэрэглэх