Халаасны хулгайчдын арга улам бүр нарийсч далд хэлбэрт үйл ажиллагаагаа явуулах болсон нь цагдаа нарын “шүдний өвчин” болжээ. Нийслэлийн цагдаагийн газраас гар утасны IМEI кодыг нь өөрчилж, ченжүүдэд худалддаг байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Хэрэгт холбогдсон этгээдүүд нь БНХАУ-аас өндөр үнээр программ оруулж ирэн 1260 гаруй  IМEI код болон ямар нэг мэдээллийг засч, код өөрчилсөн байсныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн тогтоожээ.

Он гарсаар нийслэлд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 85.4 хувийг гар утасны хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Нийслэлд гар утасны  6000 орчим худалдаачин байдаг бөгөөд тэдний талаас илүү нь хулгайн гар утас худалдан авч өөрчлөлт хийгээд, эргүүлэн зардаг сүлжээ болсныг албаныхан хэлж байна.

 

By updown

One thought on “Хулгайч нарын арга нарийсч 1260 гаруй утасны мэдээлэл, IМEI кодыг өөрчилжээ”
  1. hulgaichidii n hulgailsan utas oorsdod n ergej ireed zasaad zaraad … tanidag utas n gar deerees n erdeldej bidag yum binaldaa hytadaas pragram oruulj irdeg tend helnii ondor medleg olson erliizuudiin armi yum bnMongolchuud unendee erliizuuded bariultsan yum bn daa odoo jagsaal tsuglaan Fcuugiin eldev medeelel tsatsdag es bus yum bolgoniig tugeedeg humuus n Mongol heltei hujaa nar

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн