Монгол улсын нийт тээврийн хэрэгслийн 60,9 хувь нь нийслэлд бүртгэлтэй байдаг. Мөн улаанбаатар хотод жилд 40 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирдэг бөгөөд үүний 80 орчим хувь нь замын хөдөлгөөнд оролцож байна. Үүнийг дагаад Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байна. Замын цагдаагийн уулзварын хувьд цагт 2500-2800 машин хөдөлгөөнд оролцдог бол өдөрт дунджаар 20 мянга орчим машин замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байна.
Өдөрт 40 орчим вагон явдаг. Тэр болгонд замын хөдөлгөөн зогсдог. Тиймээс замын цагдаагийн гүүрэн гарцыг ашиглалтад оруулах нь энэ бүхнээс гарах шийдэл болж чадна.