ОХУ-д энэ явдал болжээ. Гудамжинд шавар шавхайтай холилдон ямар ч хөдөлгөөнгүй хэвтэх нохойг харсан хүмүүс үхсэн гэж боджээ. Хэн ч түүнийг анзаарсангүй. Хөлөндөө авсан шархнаасаа болж өлсч туйлдсан энэ нохой хүчирхэг дайчин Rottweiler үүлдэрийнх гэж танигдахааргүй байв. Гэтэл нэгэн сайхан сэтгэлт залуу нохойн дээр ирж үзтэл амьд байхыг нь олж харсан даруйдаа нохойд тусалсан юм.
Үхлийн эрмэг дээр ирсэн нохой ингэж сайхан сэтгэлт эзэнтэйгээ танилцжээ. Залуу нохойг тэвэрч машиндаа авч яваад гэртээ аваачин усанд оруулж, шархыг нь эмчилжээ. Нохойн бие тэнхэрч хоолондоо ч сайн болсон бөгөөд одоо тэр хоёр маш сайн найзууд болоод байна.