Дэлхийн хэмжээний “од” байна гэдэг амаргүй. Тэдний амьдрал хүмүүсийн нүдэн дээр илхэн байж, үргэлж папариацчидын нүдэнд өртдөг тул алдартнуудад хувийн орон зай гэж үгүй. Өмсөх зүүх, эдлэх хэрэглэх, хаана хэнтэй уулзах нь хүртэл үргэлж камерын дуранд бууж, урлаг соёл, кино ертөнц, олон нийт тэднээс “төгс” байхыг шаарддаг. Тэд төрөхдөө л “од” байгаагүй төрөлхийн авьяас, суу билэг, ур чадвараа олонд танигдаж төсөөлж ч байгаагүй амжилтын оргилд хүрчихсэн байдаг бол зарим нь бүр хүүхэд байхаасаа кино ертөнцөд хөл тавьж олны нүдэн дээр өсч торнисон нь бий.
Гэвч бидний мэдэх алдартнууд их амжилт, алдар хүнд, нэр төр хариуцлага бүхнээс цөхөрч шантрахдаа, уй гунигаа түрхэн зуур мартах гэсэндээ өөрсдөө ч мэдэлгүй хар тамхинд толгойгоо мэдүүлсэн нь олон бий. Ингээд хар тамхинд донтсон “оддын гоо сайхнаа алдсан хийгээд эмгэнэлт хувь заяаг хүргэе.
Маколей Калкин
“Гэртээ ганцаараа” киноны гол дүр Кевин Маккалистерт тоглож Холливудад цахиур хагалсан авьяаслаг жүжигчин Маколей Калкин 10 настайдаа уг дүрийг бүтээсэн бөгөөд 12 насандаа аль хэдийнэ саятан болсон байж. “Гэртээ ганцаараа” кино Калкиныг дөнгөж аравхан настайд нь дэлхийн хамгийн том “бяцхан од” болгож цаашдаа олон кинонд тоглох хүсэлтэнд дарагджээ. Калкин энэрэнгүй тэрбумтан “Richie Rich” хөвгүүн, сэтгэцийн өвчтэй “The Good Son” хүүгийн дүрүүдийг гарамгай сайн амилуулж чадсан юм.
Кортни Лав
Дуучин, жүжигчин Кортни Лав жирэмсэн үедээ хар тамхи хэрэглэдэг байжээ. Тэрбээр мансууралах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд хэт дасаж, хамааралтай болж амь насаа алдах дөхсөн юм.
Мелани Гриффит
Холливүүдийн жүжигчин Мелани Гриффит ажил мэргэжлийн хувьд ололт, уналтаар дүүрэн. Тэрээр “Stranger Among Us”, “Shining Through” хэмээх хоёр киногоор хамгийн муу жүжигчин болсон юм. Хувийн амьдрал нь ч бас таагүй хар тамхинд хэт их донтсон юм.
Линдси Лохан
Одоогоос долоон жилийн өмнө жүжигчин Лэндси Лохан үнэхээр сайхан бүсгүй байв. Тэрбээр энэ үедээ: 30 хүрэхээсээ өмнө гэр бүлтэй болно. Мөн өөрийн гэсэн сайхан сууцтай болохын зэргцээ Оскарын шагнал авсан байх болно гэж мэдэгдэж байв. Харамсалтай нь зорилгынхоо талд нь хүрээд л жүжигчин бүсгүй маань архи, хар тамхинд донтсноор нэр хүндээ алдаад зогсохгүй хэзээ ч олдохгүй гоо сайхнаа алдсан юм. Долоохон жилийн дотор жүжигчин бүсгүй маань гэрлийн хурдаар хөгширчээ.
Женис Дикинсон
Супермодель Женис Дикинсон эрчүүдийг оймс шигээ сольдог байсан юм. Түүнтэй албан ёсоор гэрлэсэн эрчүүд гурав байдаг. Женис хүүхэд төрүүлээд эцэг нь хэн болохыг ойлгохгүй удсан гэдэг. Сильвестр Сталлоне уу, Майкл Бирнбаум уу гэдэг асуулт түүнийг зовоосон юм. Магадгүй, түүний ийм аймшгийн амьдралын хэв маяг одоо бие махбодод нь хүчтэй цохилт өгсөн биз ээ. Оргилуун дарс, кокайнд хэт их дурласан нь түүний арьс унжиж, гоо сайхан, нэр хүндээ үүр алдхад хүрсэн.
Бритни Спирс
Алдарт дуучин Бритни Спирс 2005, 2007, 2008 оны үед хар тамхинд донтон, Пенсилван муж дахь эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Мэдээж энэ үедээ түүний алдар хүнд, ашиг орлого, хувийн амьдрал орвонгоороо эргэсэн.
Микки Рурк
“Би хэний ч эрх ашгийг хөндөлгүйгээр ажлаа сайн гүйцэтгэхийг хичээдэг хүн. Гэхдээ тэгж чадаагүй. Тиймээс л би бүхнийг орхисон”. “Алтан бөмбөрцөг” наадмын шагналтан жүжигчин Микки Рурк кино урлагаас бокс руу урваж эцэст нь хар тамхинд донтсон юм. Эрчүүдийн зүүдэндээ л мөрөөддөг амьдралыг амсаж туулсан алдарт жүжигчин Микки Рукийн залуу нас, гоо сайхныг цагаан тахал нөмөрч хоромхон зуур авч одсон билээ.
Эми Уайнхаус
Дэндvv богинохон хирнээ багагvй дуулиантай, бас даанчиг хайнга амьдарсан Эми Уайнхаус. Өөрийн гэсэн өвөрмөц хоолой, өнгө төрхөөрөө хөгжмийн ертөнцөд хэзээ ч төсөөлж байгаагүй амжилт гаргаж, маш богино хугацаанд амжилт, алдар нэрийн оргилд хүрсэн билээ. Эми 14 настайдаа анхны дуунуудаа бичиж, сургуулиасаа хєєгдєж, анх удаа хар тамхи хэрэглэж vзсэн байна. 2011 оны 7-р сарын 23-нд тvvний цогцосыг Лондон дахь орон сууцнаас нь олсон байна. Тvvнийг амиа хорлосон юмуу хар тамхи хэтрvvлэн хэрэглэсний улмаас ертєнцийн мєнх бусыг vзvvлсэн хэмээн таамагладаг.