Трансжендер Б.Солонгод 30сая төгрөгийн хандив өгсөн эрхэм хэн бэ?

Гадаад дотоодод хийлгэсэн элдэв мэс заслынхаа ачаар чамлахааргүй царайлаг “бүсгүй” болоод байгаа трансжендер мисс Солонго юм. Энд тэндхийн шоу нэвтрүүлэгт оролцож, олон нийтийн цахим сүлжээгээр “од” болсон түүнийг дэмжигчдээс илүү эсэргүүцэгчид олон.
Дэлхийн хүн амын 10 хувийг бэлгийн цөөнхүүд эзэлдэг хэмээх судалгаа бий. 25 дугаар телевизийн “21000” шоу нэвтрүүлэгт ороод авсан түүнд нэвтрүүлгийн дараа нэгэн эрхэм 30 сая төгрөг хандивлажээ. Чухам ямар зорилгоор хэн түүнд ийм хэмжээний мөнгө хандивлах болов? Трансжендер Солонго энэ тухай “21000 шоунаас хойш надруу нэг хүн залгасан. Надад 30 сая төгрөг өгсөн. Тэгээд би тэр хүнд их итгэсэн. Бид хоёр долоо хоног шахуу утсаар ярьсан. Тэр хүнтэй ерөөсөө уулзаж, учраагүй, царай зүсийг нь хараагүй. Тэр 21000 шоу чинь ард түмэнд маш сайхан хүрээд өрсөлдөгч бүсгүй маань 3 сая төгрөг авсан бол би нэг хайрламаар, сэтгэлд нь хүрмээр санагдсан юм шиг байгаа юм. Дүүдээ амжилт хүсье. Мэс заслууддаа ороорой гээд дансаар мөнгө явуулсан. Тэр мөнгөөр би жижиг сажиг юмнуудаа хийлгэсэн” гэжээ.