Монголчууд бид малын гоц халдварт шүлхий өвчинг “хазаарлаж” дийлэхгүйд хүрлээ. Өнөөдрийн байдлаар 7 аймгийн 12 суманд илэрч хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Нийт 5200 мал өвчилж, 500-г нь устгалд оруулжээ. Халдварт өвчин нийслэлд илэрсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 22-ын товчооны ойролцоо малын гоц халдварт өвчин гарчээ.
Иргэн Г гэх айлын үхэр шүлхий өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн. Энэ тухай гэрийн эзэд Нийслэлийн онцгой байдлын газарт анх мэдэгдсэн даруйд холбогдох албаны хүмүүс голомтод ажиллаж байгаа аж.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын албаны эх сурвалжийн хэлснээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мөн Нийслэлийн мал эмнэлгийн газраас иргэн Г-ын үхсэн үхэрнүүдэс дээж аваад явсан. Удахгүй хариу нь гарах гэнэ. Үүнтэй холбогдуулан тус хорооны иргэд энэ хэргийг нууцлах ёстой гэж ярьж байгаа аж.Хүмүүс халдварт өвчнийн голомтоос үхэр тээвэрлэж ирсэн “портер” маркийн автомашинаас анх халдвар тархсан гэж үзэж байгаа юм байна.
8 comments
Сэтгүүлч нэртэй тэнэг минь ийм балгтай мэдээ битгий оруулж бай.Ийм асуудлыг хамаагүй хөндсөнөөс үүдэлтэй малчдын орлого буурч амьдрал доройтдог юм. Гадаадын орнууд үүгээр чинь далимдуулж мах импортонд авахаа больдог юм шүү.Нийтлэх нийтлэхгүй юм байдгийг мэдэж ав. Гадаадын улс орнууд ийм асуудлыг манайх шиг дэлгээд байдаггүй юм даа
ийм мэдээг нуух хэрэгтэй .болсон болоогүй таамгаар, хариу гараагүй байхад зарлаад л мах импортод гарах битгий хэл,бид гадны хилээр нэмтэрч чадахаа байлаа
Малчидын хариуцлаггүй үйлдэл,малаа эрүүлжүүлэхгүй мөнгө бодсон сохор ухааны гай тасрахгүй.
Нууцлах юм бол бүр цаашаа өргөжвөл яана. Шарга морьт лагерийн хавиар үхэр хогон дунд билчиж явна. Тэнд шүлхий очвол энэ зун лагерт гарч чадах уу. Дэлхийд А зэрэглэлтэй аюултай өвчин. Дээд зэргийн хорио тавих ёстой. Мал вакцинжуулсан ч билчээрт өвчин хадгалагдах аюултай. Хотын дарга их л тайван байх юм.
МАЛ ДАГАВАЛ МАЛ БОЛНО
mongoliin Tor arai dendyy bainaa, ih udaj baina shyydee ,,,haa saigui l ayult ovchin, odoo boltol yu hiij suunaa ???? bayar naadam l hiigeed baidag !!!! tagnuuliin gazar yu hiij baina, hezee ingej ih olon gazar nutag hamarsan ovchlol garch bailaa,,,gadniihan ovchin oruulaad baigaa um bish biz !!!! odoo ene olon ulsad chin biologiin nyan taraadag l um baina lee !!!!
Ter mashiinaar shulhiin viruus achij yvsan ym bishuu sain shalgmaar ym daa
hogiin mongol hun malgui uvchtei