2018-03-28 11:071min00

Охид гоё сайхан хувцаслаж, амар хялбар аргаар мөнгө олох гэж бусдыг дээрэмдэх болжээ

police

Хэдхэн хоногийн өмнө 20 гаруй насны хоёр охин архидан согтуурсан үедээ ах шигээ хүнийг хамжиж зодоод дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ хэрэг гараад удаагүй байхад мөн л 19, 20-той охид дүү шигээ охиныг айлган сүрдүүлж “S5” гар утас болон бэлэн мөнгийг нь авч зугтаажээ. Хэрэг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт хичээлээ тараад гэрлүүгээ орохоор байрныхаа гадна явж байсан 15 настай охиныг тус хороонд оршин суух С, С нар дээрэмдсэн хэргийг цагдаа нар шуурхай илрүүлж тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна..

Гэмт хэрэгт холбогдсон охид эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олж, гоё сайхан хувцаслах сэдлээр ийм дээрмийн хэрэг үйлдэг болхыг холбогдох албаныг хүмүүс хэлж байв.