Энэтхэгийн амьтан хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтэн Вайя Кумар “тамхи” татаж буй зааны бичлэгийг хийсэн нь олны гайхширлыг төрүүлээд байна. Үл мэдэгдэх ургамал идэж амнаасаа утаа гаргаж буй энэ заан хүмүүсийн сонирхлыг татаж байгаа бөгөөд зарим мэргэжилтнүүдийн дунд ч маргаан үүсгээд амжжээ. Ойролцоогоор 45 секунд үргэлжлэх уг бичлэгийг үзсэн эрдэмтэн, судлаачид заан модны нүүрс идэх гэж оролдсон нь амнаас нь утаа гархад хүрсэн гэж тодорхойлжээ. Шатамхай шинж чанар агуулсан модны нүүрст амьтад татагдах хандлагатай байдгийг амьтан судлаачид тайлбарласан байна.
Вайя Кумар нь 2016 оны дөрөвдүгээр сард анх өглөө эрт заанаас 50 метрийн зайд “тамхичин” зааны бичлэгийг маш богино хугацаанд хийж амжсан байна.