2018-03-26 16:101min02

Согтуу эмэгтэйчүүд 33 настай эрэгтэйг зодож танхайрчээ

shd

Цагдаагийн байгууллагаас архидан согтуурсан үедээ бусдыг дээрэмдэж, эд зүйлсийг нь хохироосон эмэгтэйчүүдийг шалгаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн тавдугаар хорооны оршин сууугч 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар нь бусдыг зодож гар утас, бэлэн мөнгийг нь дээрэмджээ. Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригийн шөнө болсон бөгөөд хохирогч Баянгол дүүргийн 10 хороонд оршин суух хаягтай 33 настай эрэгтэй А гэгч байжээ.