Сэлфинээс болж үр хүүхдээ нүдэн дээрээ алдах уу?

Олон нийтийн цахим сүлжээнд бусдаас онцгой, содон зургаа нийтлэхээр өндөр барилга, уул хавцал, вагон, орон сууцны дээвэр, тэр бүү хэл цахилгаан шатанд зургаа даруулах гэж байгаад харамсалтайгаар амиа алдаж байгаа эмгэнэлт хэргийг анхаарахгүй байх аргагүй. Эзнийхээ аминд хүрээд зогсохгүй сэлфинээс болж үр хүүхдээ санамсаргүй тохиолдлоор алдсан гашуун түүх ч бий.
ОХУ-д 12 настай охин орон сууцны 12 давхарын барилга дээрээс сэлфидэх гэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн жил гарч байв. Амиа алдсан охин тухайн үед ээжээсээ зөвшөөрөл авч “Ээжээ би гялс дээшээ гарч гоё сэлфидчихээд ирье” гээд иргэж ирээгүй. Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд сэлфи хийх хориотой газрын жагсаалтыг гаргах болсон. Энэ жишгийг манайд ч бас хэрэгжүүлхэд буруудахгүй болов уу. Фэйсбүүкт өндөр барилгын дээвэр дээр зогсож байгаа охиныхоо “Гоё” зургийг нь авах гэж байгаа ээж охин хоёрын зураг олны дургүйцлыг хүргээд байна. Хэтэрхий гоё сайхан зураг авах гэсэн сэлфиний донгоос болж үр хүүхдээ нүдэн дээрээ алдах эмгэнэлт хэрэг гарахгүй байхыг ч үгүйсгэхгүй.