Нийгмийн нэг байгуулал нөгөөгөөр солигдсон тэртээх 1990-ээд онд улс орны хөгжил дэвшил, ард түмний амьдрал, ахуй байдлын үүднээс авч үзэхэд дэвшилттэй зүйл маш олон гарсныг миний үеийнхэн нүдээрээ үзэж, сэтгэлээрээ туулсан билээ. Чухам л “Хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг улс аймаг сэргэсэн’’-ийг үгүйсгэх бодол огтхон ч алга.Харин “Дайны хажуугаар дажин” гэгчээр, хэрэг буруудаад ирэхэд өөрийгөө авч үлдэж, өрөөлийг барьж өгөх гэсэн увайгүй хэдхэн дарганцрын арчаагүй мунхаг санаачилгаар “Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид” хэмээх зохиомол хэрэг үүсгэж, насаараа энэ төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард нийтийнхээ сайн сайхны төлөө мэдлэг чадвар, авьяас билгээ үлдэгдэлгүй шавхан ажиллаж байсан төр, нийгмийн жинхэнэ зүтгэлтнүүдийг хомроглон хэлмэгдүүлсэн нь яахын аргагүй үнэн юм.
Миний бие бусад “тойрон хүрээлэгч”-ийн талаар дэлгэрэнгүй сайн мэдэхгүй ч, ерөнхийдөө л хэлмэгдүүлэлт байсан гэдгийг дахин дахин онцлохын зэрэгцээ, гарын туслахаар нь олон жил ажиллаж, ойр дөт байсан Дондогийн Цэвэгмид абугайн талаар энд хэдэн үг хэлэхийг зорив. 1990 оны зургадугаар сарын дундуур шиг санагдана. Зуны дунд сарын тэр нэгэн дулаахан өдөр ажил дээрээ байж байтал дарга маань утасдаж “Намын Төв Хорооны ажилтныг гэрт хүрээд ирээч” гэвэл алдас болох болов уу гэхэд нь “Юү гэсэн хэл вэ, дарга аа, одоохон гүйгээд очъё” хэмээн хариулаад, “Нэг л онцгой яриа хөөрөө гарч дээ” гэж бодсоор хаалгыг нь тогшиж билээ. Манай дарга архи уух нь бүү хэл, амсдаг ч үгүй, албаны хүлээн авалт дээр хундаганыхаа амсрыг хэлээрээ таглаж байгаад, яг л ууж буй мэт сүрхий гэдийснээ буцаагаад тавихад дүүрнээрээ л байж байдаг сан.
Гэтэл 375 граммын жижиг шилтэй коньяк, хоёр жүнз ажлынхаа ширээнд дээр тавьчихсан, “За суу, хоёулаа архи ууя” хэмээн хэлэх нь “Ямар нэгэн асуудал үүссэн байх” гэсэн миний таамаглалыг улам ч лавшруулж орхив. Тэрбээр хоёр хундаганд дүүрэн сөгнөөд “За юү ч гэсэн нэг нэг тоггоочихъё” гэв. Дарга маань ямар амсах биш, энэ коньяк минийх болов оо гэсэн шүү юм бодоод зогсож байтал тэрээр юү юүгүй “гэдийчих” нь тэр. Энэ бол сэтгэлийн маш гүн хямралд орсных нь тэмдэг байлаа. Ажиглан харвал царай нь нэлээд улайж, харцанд нь ихээхэн шаналсан шинж илт мэдрэгдэж байв. Хэсэгхэн зуур бодлогоширсноо дарга маань ийн ам нээв. -Засгийн газрын Ордны дөрөвдүгээр давхрын зүүн хойд булангийн өрөөнд Лувсан, Сүрэнжав, Балжинням, Сосорбарам, Рагчаа, Майдар, Моломжамц, Ламжав, Алтангэрэл, Дэжид, Содном, Лхамсүрэн, Батмөнх, Дамдин, Адьяа, Гомбожав.Чимэддорж нар сууж байх юм.
Өндөр Сумъяа өөдөөс маань харж суугаад баахан байцаалаа. -Байцаах биш ярилцсан байлгүй дээ, дарга аа? -Үгүй дээ, байцаасан. Та намайг байцааж байгаа юм уу гэж асуухад “Үгүй ээ, ярилцаж байна” гээд л учиргүй байцаагаад байх юм гэв. Тэр өдрийн яриаг нэгд нэгэнгүй тэмдэглэж аваагүй ч, гол агуулгыг нь тодхон санаж байна. МАХН-ын онц их хурлаас байгуулагдсан комисс гэгчээс 1990 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр манай даргад албан бичиг ирүүлж,
1. Та нам, төрийн дээд удирдлагын бүрэлдэхүүнд ажилласан хугацаандаа улс орон, нам, ард түмэнд ач тустай томоохон юу бүтээсэн гэж үздэг вэ.
2. Та нам, төрийн дээд удирдлагын бүрэлдэхүүнд ажилласан үеийн үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй дүгнэлт хийж, намын ёс зүй, сахилга, хамтын удирдлагын зарчим гажуудахад өөрөө тодорхой ямар алдаа, эндэгдэл гаргасан, ямар буруутай гэж үзэж байгаагаа бичнэ үү.
3.Нэг хүнийг шүтэх, намын амьдралд хамтын удирдлагын зарчмыг зөрчих явдлыг болон Ю.Цэдэнбалын алдаа дутагдлыг илрүүлэн засах талаар Таны хийсэн тэмцэл, түүний үр дүнгийн тухай мэдээлнэ үү.
4.Таны хариуцаж байсан ажил, салбарын удирдах боловсон хүчнийг сонгож олоход Та аль хэр эрх мэдэлтэй оролцож байсан бэ. Энэ асуудлаар өөрт оногдсон үүргийг хэрхэн биелүүлж байсан гэж одоо үзэж байна вэ?
5.Намын байгууллагаас Та ямар нэгэн зэмлэл, шийтгэл хүлээж байсан уу. Хүлээж байсан бол хэзээ, юуны учир вэ?
Гэсэн таван асуултанд дэлгэрэнгүй хариулт бичиж, тавдугаар сарын 8-ны дотор хариу ирүүлэхийг үүрэгдсэн гэнэ. Тэгээд дарга маань Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар 1972 оны долоодугаар сарын 15-наас 1987 оны тавдугаар сарын 7-ныг хүртэл 15 жил тасралтгүй ажиллах хугацаандаа ардын боловсрол, эрүүлийг хамгаапах, соёл, биеийн тамир, радио-телевиз, шинжлэх ухаан зэрэг салбар, Цөмийн энергийн комисс, Эрдмийн зэрэг, цол олгох дээд комисс, Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх улсын онцгой комиссын ажлыг хариуцаж, уг байгууллагын удирдлага, холбогдох референт нартайгаа хамтран дурдсан салбаруудын материаллаг бааз, ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, ардын боловсролын системийг боловсронгуй болгох, сум дундын болон төрөлжсөн хийгээд хотын район бүхэнд больниц байгуулах, эх нялхсыг хамгаалах, сургуулиудад Орос хэлний багш нарыг урин ажиллуулах, авьяаслаг залуучуудыг гадаад, дотоодын сургуульд явуулж, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар тогтоол боловсруулалцан, Сайд нарын Зөвлөлийн хуралд оруулан батлуулаад, биелэлтэд нь хяналт тавьж, хамт олны дэмжлэгээр гүйцэтгэж байсан ажил болон өөрөө зохиож, хэвлүүлж байсан ном, өгүүлпээ эх орныхоо соёл ирганшлийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмэр, улс, эх орон, ард түмнийхээ хөгжил дэвшлийн үйлсэд өргөсөн өчүүхэн ч атугай ач тустай бүтээл гаж үзээд, гол гол томоохныг нь тоочсон нэлээд олон хуудас хариу бэлтган хугацаанд нь хүргүүлсэн ганэ.
Харин дуудаж байцаахдаа Түүхийн дээж бичгийн тухай тогтоол гарах үед та оролцож байсан уу. Ийм тогтоол гаргах нь хэр зэрэг үндэслэлтэй вэ. 1964 оны бүгд хуралд байсан уу. Дээд сургуулиудад оюутныг цохолттой элсүүлж байсан уу. Дарга нар энэ тэрийг оруул гэж шахаж байв уу. Таныг ажиллаж байх үед Ардын боловсрол, дээд боловсролд ямар өөрчлөлт гарсан бэ. Б.Ширэндэвийг халсныг юу гэж боддог вэ. Таныг ажиллаж байхад Сайд нарын Зөвлөл хэр хүчтэй байсан бэ. Дипломат ажлыг олон жил хийсэн. 1961 онд НҮБ-дэлссэн. Олон удаа өргөдөл өгсөн. Яагаад НҮБ-д ордоггүй байсан юм бэ. Дипломатын талаар Цэдэнбал алдаа гаргасан гэдэг. Үүнийг мэдэх үү. Мөн Гадаад харилцааг сайжруулах талаар худапдаа арилжааны асуудал ч гэсэн дээш нь тавьж байсан уу. Эрүүлийг хамгаалахын сайд Дэмбэрэл, биеийн тамирын Магван нарыг авахуулахад байсан уу. Магван, Цэрэндаш нарыг Улс төрийн товчооны хуралд шүүн хэлэлцэж, Цэрэндаш Лувсанравдан тийш хандан загнаж байхад тэр хуралд байсан уу. Соёлын яамны орлогч сайд Ахмед, Цэрэндорж нарыг авахуулахад байсануу. Цэдэнбалтай хамт өндөр апбан тушаапд байсан танд улс төрийн ямар дүгнэлт өгөх вэ. Цэдэнбал таныг гэртээ дуудаад Дашдовдонг шагная гэж шахаад байсан юм биш үү. Цэдэнбалын авгайд соёлын гавьяат зүтгэлтэн цол олгох санал таныг гаргасан гэж протоколд бичсэн байна, энэ үнэн үү.
Эдийн засгайн талаар болж бүтэхгүй байна,өөрчлөлт хийх юмсан гэж бодож байв уу. Багш нарын IY их хурлаар шагнал авсангүй гэж багш нар гомддог. Дүнг нь чамладаг. Та л энэ талаар бодох хүн байсан юм биш үү гэх зэргээр элдэв янзаар байцаасны дотор “Их дээд сургуульд элсүүлэх цохолт хийхдээ хэдэн төгрөгийн шан харамж авдаг байсан бэ” гэдэг асуултад л ёстой голдоо ортол гомдсон хэмээн дараа нь бичсэн нэгэн дурсамждаа халагласан байж билээ, дарга минь. Манай дарга тухайн үед 75 настай ч, ануухнаараа, ухаан санаа сав саруул, олон жилийн өмнө хэлсэн утасны дугаарыг ч хэнийх болохыг нь тов тодорхой санаж байдаг, элдэв өвчин зовиургүй, алхаа гишгээ чанга, нуруу цэх шулуун, эрдэмтэн, профессор, академич хүнийхээ хувьд МУИС-ийн оюутнуудад мэргэжлийнхээ чиглэлээр лекц уншиж явсан юм.
Гэтэл “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг, төр түмэн нь алдар гавьяаг нь хүлээн зөвшөөрөөд, өдий төдий одон, цол хэргэмээ хүртээчихсэн байхад ардчиллын нэр барьж, түүхийн үнэнийг илт үгүйсгэн, өмнөх бүх зүйлийг буруутган яллахыг урьтал болгосон эрх баригчдаас айж цочин балмагдсан нам нь, нам нь ч гэж дээ, намын нэр барьсан ойворгогүй хэдэн хүн өөрсдөө нэр цэвэр үлдэхийн тулд Ю.Цэдэнбал даргад бүххэргийгтохож, Д.Цэвэгмид агсанд “Цэдэнбалын тойрон хүрээлэгч” хэмээх нэр хоч өгч, хүнд ял тупган ийнхүү байцаасан юм. Энэ нь арван хэдхэн наснаасаа эхпэн жар шахам жил төр, ард түмэндээ хоёргүй сэтгэлээр, чин үнэнээсээ зүтгэж, эх орноо НҮБ-ын гишүүнд элсүүлж, хүнд хэцүү цаг үед Хятад улсад Элчин сайдаар сууж, улаан хамгаалагчдад доромжлуулан, нүүр өөдөө нулимуулж, машин тэргээ шатаалгаж явсан, төр засгийн өндөр албан тушаалд 40 гаруй жил чин үнэнчээр зүтгэж, Монголын түүхэнд хэзээ ч үл мартагдах хүндтэй гавьяа байгуулсан энэ эрхмийг сэтгэл санааны гүн хямралд оруулсан билээ.
Тухайн үед бичсэн “Айсаар өтөллөө” сэтгэлийн өчилдөө энэ тухай дарга маань “Зориггүй хүнд зам хол, сүсэггүй хүнд бурхан хол” гэдэг билээ. Надад аль аль нь хол байжээ. Жараад жил ажиллаж, сурсан өчүүхэн зүйлээ ард түмэндээ зориулж яваад насны наран хэлтийх үед ийм нэр цол зүүж гэмтэн болох нь надад үнэхээр гомдолтой байна. Бага залуу багш байхдаа сургуульд явж чадахгүй, жил бүр хасагдаж, багшийн ажлаас ч халагдаж яваад, өвгөн буурал болсон хойноо тойрон хүрээлэгч, аялдан дагалдагч нэр зүүж, бас л хялайн үзэгдэж байх ямар үйлийн үртэй хүн бэ, аль насанд үйлдсэн нүгэл хилэнцийн үйлийн үр юм бол. Арван гурван наснаас эхлэн улс эх орондоо хүчин зүтгэж, одоо цагийн мандсан зулд урьд цагийн ул дэвсгэр нь болж, ард түмнээ бичигтэн болгох, үсэг бичиг үл мэдэх явдлыг устгаж, улс, ард түмнээ соёлжуулахад 60 жил зүттэж. “соёлын үрийг Монголын уул талаар тарилцаж явсан” минь тапаар болж байгаад машид харамсаж байна. Ийм үйлийн үр надаас өөр хүнд бүү давтагдаасай. Ус савныхаа хэлбэрийг дагадаг, хүн цагийнхаа жамд нийлдэг гэдгээр насан турш айж болгоомжилж явсаар эцэст иймд хүрлээ” хэмээн уулга алдсан байж билээ. Хүнийг ингэж гомдоох гэж.
Энэ бүхнээс болоод сэтгэл санааны гүн хямралд орж, төдий л удалгүй өөд болсон нь “МАХН-ын Онц их хурлаас байгуулагдсан комисс” гэгчийн харалган, увайгүй үйл ажиллагаатай шууд холбоотой гэж би бодцог. Иймд Монгол ардын нам Ю.Цэдэнбал даргыг цагаатгаж, цол хэргэм, гавьяа шагнал, одон медалийг нь эргүүлэн олгож, хөшөө дурсгал хүртэл босгоныхоо нэгэн адил Д.Цэвэгмид абугайг, мөн тэр үед ийм нэр хоч зүүж хэлмэгдүүлсэн хүмүүсээ цагаатгаж, үр хүүхэд, удам судрынхнаас нь уучлапт гуйх ёстой хэмээн бодож энэхүү зүйлийг бичив.
МУБИС-ийн профессор С.ЭРДЭНЭМААМ
1 comment
МОЛОМЖАМЦ,НАМСРАЙ НАРЫГ БОЛ ҮГҮЙ ШҮҮ