2018-03-26 09:501min03

Д.Трамп өөрийн нууц амраг порно од Сторми Данэиэлсийг “чимээгүй” байхыг сүрдүүлжээ

oda

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сторми Данэиэлс нэрээр алдаршсан насанд хүрэгчдийн киноны алдарт жүжигчин Стефани Клиффордтой амрагийн харилцаатай байсан гэх мэдээллийн дуулиан намжаагүй байна. Ерөнхийлөгч эхнэр Меланьятайгаа гэрлэснийхээ дараа Клиффордтой нууц харилцаа тогтоосон бөгөөд сонгуулийн өмнөхөн өмгөөлөгчөөрөө дамжуулан кино од эмэгтэйд 130 мянган ам.доллар төлснийг нь  “The Wall Street Journal”-д мэдээлж байв.

Сторми Данэиэлсийг 2016 онд  Дональд Трамптай амрагийн харилцаатай байсан гэдгээ хэлэхгүй “чимээгүй” өнгрөхийг сүрдүүлсэн байна.

Хатагтай Клиффорд 2006 оны 7-р сард Калифорниа муж улсад болсон алдартай гольфын тэмцээнийн үеэр Дональд Трамптай дотносож амрагийн харилцаатай болсон аж. Харин үүнийг Ерөнхийлөгч Д.Трамп үгүйсгэж байгаа юм байна.

Эх сурвалж: BBC