Жүжигчин Туул 15 насандаа “Орхидос” кинонд гол дүр бүтээж байсан. Сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан уг кино зарим хүмүүсд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаамаар болж чадсан. Өдгөө “Орхидос” киноны гол дүр Орхонтуул охин амьдрал зохиогоод зогсохгүй, үрийн зулай үнэрлээд авсан.
20 насны босго ч даваагүй байж хүнтэй суулаа гэж нэлээдгүй зэмлэл хүртэж байсан цаг саяхан. Тус киноноос хойш “Хамгийн сайхан нь” уран сайхны кинонд тоглоод авсан тэрээр телевизийн хөтлөгч болжээ. “ТВ9” телевизийн “After School” нэртэй нэвтрүүлгээр ийн үзэгч олонтой уулзах болсон тэрээр тун ч сайн хөтлөгч гэдгээ харуулаад авлаа.