Дэлхийн зах зээлд сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн кофены үйлдвэрлэл Ази тивд цар хүрээгээ тэлж, Монголд ч үйл ажиллагаагаа өргөжүүлээд багагүй хугацааг үдэж байна. Аливаа хүнс хүний биед сайн бас муу нөлөө үзүүлдэг. Тэгвэл монголчуудын түгээмэл хэрэглээ болсон кофег эмэгтэйчүүд уух нь юунд муу, юунд сайн юм болохыг тэр бүр мэдээд байддаггүй.
Кофенд агуулагддаг антиоксидант нь хэд хэдэн төрлийн хорт хавдараас хамгаалах магадлал өндөр байдаг аж. Японд хийсэн судалгаагаар өдөр бүр кофе уудаг эмэгтэйчүүдийн бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлал 50%-иар буурч байгаа нь харагджээ. Мөн тус судалгаагаар кофе уугчдын элэгний хорт хавдар тусах магадлал 41%-иар бага байдаг нь тогтоогдсон аж. Тэгвэл кофе нь зарим тохиолдолд хүний биед сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал жирэмсэн эхчүүд хэт өтгөн кофе ууснаар үр зулбах аюултай байдаг. Унтахыг өмнө кофе ууснаар зүрх дэлсэх, сэтгэл түгших, нойргүйтэх, өтгөн хатах шинж тэмдэг илэрдэг байна.
“Монголиан маркетинг консалтинг”-ийн 2016 онд хийсэн судалгаанд 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг болохыг тогтоожээ. Үүнийг хүн амын тоотой харьцуулбал 984 мянган хүн кофе хэрэглэж байна гэсэн үг. Эдгээр хүмүүс жилд гурван тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг аж. Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар 2017 онд гаднаас 93.9 тонн кофе импортолжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, өнгөрсөн онд л гэхэд 803 мянган ам.долларын кофе импортолсон байна. Монгол Улсын 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг. 2017 онд гаднаас 93.9 тонн буюу 803 мянган ам.долларын кофе импортолжээ. БНСУ-аас импортолдог “Maxim”, “Ye Ye” болон дотоодын үйлдвэрийн “Хаан” кофе хамгийн их борлуулалттай. Монгол Улсын хувьд Вьетнам, Ирланд, Кени, Мали, Танзани, Эквадор зэрэг 10 гаруй улсаас кофе импортолсон байна. Ялангуяа Вьетнамаас импортолдог кофены хэмжээ сүүлийн хоёр жилд 12 хувиар өссөн байна.
2 comments
Найруулдаг кофег ямар кофе гэдэг юм бэ???????????
nohoi 7