Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг Р.Нямдоржийн өрөө рүү оруулахгүй байна – updown.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг Р.Нямдоржийн өрөө рүү оруулахгүй байна

Монголын үндэсний бөхийн холбоог эрх зүйн ямар ч чадамжгүй, тус холбоог тэргүүлж буй Р.Нямдоржийг уг холбоог удирдах ямар ч эрхгүй гэдгийг гурван шатны шүүхээр тогтоосон. Улмаар тамга тэмдгээ өдий хүртэл өгөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулж байгаа юм байна.

Энэ талаар шинээр байгуулагдсан Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Төмөрсүх, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, бөх дэмжигч н.Ганболд, Х.Баянмөнх аварга нарын хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн захирамжийг гардуулж өгөхөөр Бөхийн өргөөнд очсон байна. Гэвч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж тэднийг дотогш нэвтрүүлэхгүй, саад учруулж байгаа талаар Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хэлж байна.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 22-ний өдрийн 5552 гэсэн шүүгчийн захирамжид Монголын үндэсний бөхийн холбооны 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн “Их эе” хурлыг зарласан тогтоол хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Монголын үндэсний бөхийн холбоонд даалгасан захирамж гарсан.

Уг захирамжийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзанд өчигдөр гардуулж өгсөн. Өнөөдөр Р.Нямдорж гуайд өөрт нь өгөх гэж ирэхэд эсэргүүцэл үзүүлсэн байдалтай байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, дотогш нэвтрүүлэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлээд ирчихсэн байна. Дэд тэргүүнээр дамжуулж, мөн утсаар нь нь мессеж илгээж мэдэгдсэн. Хэрвээ гарч ирж, эсвэл биднийг дотогш оруулж захирамжаа хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээгээ авна” гэлээ.

Уг шүүхийн шийдвэрийн захирамжид энэ сарын 24-нд хуралдахаар товлоод буй “Их эе”-ийг шүүхийн шийдвэр гартал түр хугацаанд түдгэлзүүлсэн, мөн МҮБХ-ны тамга тэмдгийг Р.Нямдорж гуайг ашиглахгүй байхыг  тусгажээ. Яг одоо Р.Нямдорж гуайн хүү, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар аавынхаа өрөөний үүдэнд зогсоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг дотогш нэвтрүүлэхгүй, аавтайгаа уулзуулахгүй хэмээн зогсож байна.

Эх сурвалж: Medee.mn

5 thoughts on “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг Р.Нямдоржийн өрөө рүү оруулахгүй байна

  1. зочин 2018-03-22 16:18 at 16:18

    Хөлийг нь гозогнуулаад аваад явдаг арга байгаа байх аа. Шүүхийн шийдвэр бүх хүмүүст тэгш үйлчилдэгийг харья. Увайгүй юм хийвэл тийм л хувь заяа хүлээдэг тавилантай. 3 шатны шүүхийн шийдвэр гэдэг хэцүү. Ганбаатар буруу өөрөө хэрэгт орох нь.

    Хариулах
  2. шаабар 2018-03-22 16:41 at 16:41

    Бөхийн өргөө төрийн мөнгөөр боссон барилга шүү. Тухайн үеийн Засгийн Газар 800 сая төгрөг гаргаж санхүүжүүлсэн. Хүмүүс иргэдийн хандиваар боссон гэж ташаа ойлгоод байдаг юм. Цугларсан хандив нь хорь гучин саяаас хэтрээгүй. Тиймээс төр мөнгийг гаргаж бариулсан гэдгийг мэдэх нь зөв. 1998 оноос хойш 20 жил Нямдорж хариуцаж овоо орлоготой болсон байх. Ийм өргөө барих санаачлага гаргаж, хөөцөлдөж бариулсан хүн нь яах аргагүй Нямдорж мөн. Харин өмчийн эзэн бол биш. Одоо болсон. Дараагийн хүндээ өгөхөд цаараглаад байх шаардлагагүй л байх ёстой доо. 1998 онд миний хариуцсан салбарт хамаардаг байсан болохоор сайн мэдэх юмаа.

    Хариулах
    1. Unen shuu 2018-03-23 11:55 at 11:55

      Ene bol yaltchgui unen.

      Хариулах
  3. hurelee 2018-03-23 09:20 at 09:20

    Ur huuhdee iim yamnd hutgaj bdag uasan hachin hun be nastai hun bj odoo naad tamga temdegee ogood amraltaa avsan deer dee. Uhehdee bohiin holboo, bohiin orgoog avaad uavh bish dee. Ene huu ni ch bas ya ve. Holboog huuli hyunaltiihan sain shalgah heregtei dee.

    Хариулах
  4. Unen shuu 2018-03-23 11:53 at 11:53

    Shuuhiiin shiidweriig hundetgeh yostoi. Shiidwer guitsetgeh baiguullaga bol shuuhees garsan shiidweriig l bieluulj yawaa turiin alba haagchid. Shiidwer bieluulehed sanaatai saad uchruulj bgaa nuhdud ahirgaanii arga hemjee awaad bariwchluulaach

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн