2018-07-16 11:371min00

Турахаар фитнесст явж байгаа хүмүүс дасгалуудаа “ял” мэт бодох нь ямар үр дагавартай вэ?

mnba

Турахаар фитнесст явж байгаа хүмүүс хийж байгаа дасгалуудаа ял мэт боддог нь эсрэгээрээ бие махбодид сөргөөр нөлөөлдөг болохыг нэгэн бялдаржуулах төвийн багш хэлж байсан юм. Түүний ажигласнаар  “Яаж дасгал хийнэ ээ, цаг нь хурдан дуусаасай” гэж бодож байгаа хүн жин хаядаггүй “бүдүүрдэг” байна. Жин хаялаа ч маш амархан таргалдаг аж. Хийж байгаа дасгалдаа сэтгэл хангалуун байх нь эрч хүч нэмдэг төдийгүй хурдан үр дүнд хүрдэг  гэнэ. Түүнчлэн гоё байх гэсэн хэт их шунал нь хүнийг улам царай алдуулдаг байна. Жингийн илүүдэлтэй хүмүүс энэ шуналаасаа бол хүссэн хоолоо идэж чаддаггүй, идлээ ч сэтгэл хангалуун иддэггүй нь стресс нэмж хүссэн хүсээгүй жин нэмж эхэлдэг байна.