Нью-Йорк мужийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 9 орны алдартай 11 брэндийн 259 цэвэр усыг шинэчлэхэд нэг литр тутмаас дунджаар 350 орчим нарийн ширхэглэгт хуванцар илэрсэн байна. Судлаачид цэвэр уснуудыг АНУ, БНХАУ, Бразил, Энэтхэг, Индонез, Мексик, Ливан, Кени болон Тайландаас худалдан авч шинжилжээ.
Судалгааг одоогоор ямар нэг сонин сэтгүүлд нийтлээгүй байгаа ч Нилийн Улаанаар химийн гаралтай бодис илрүүлэх техникийг анх нэвтрүүлсэн эрдэмтэн Эндрю Мэйс тус судалгаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.