2018-03-16 14:561min05

Алаг нүдэн Б.Хулан дахин шинэ амьдрал зохиосон гэв үү?

hulanaa

Нисгэгч залуутай эхлүүлсэн анхны амьдралдаа цэг тавьж, хөөрхөн охиноо аваад салсан гэгддэг жүжигчин Б.Хулан төд удалгүй өөрөөсөө 12 насаар ах Б.Соёлтхүү гэгчтэй ханилж байлаа. Түүнийг саяхан дахин хуримаа хийж шинэ амьдрал зохиосон гэх мэдээлэл цахим орчинд шуугиж олныг гайхшируулсан. Удахгүй нээлтээ хийх “Сараана” хэмээх кинонд гол дүрийг залуу жүжигчин н.Одбаярын хамт бүтээсэн жүжигчин бүсгүй кино зураг авалтын үеэр авахуулсан зурагаа  өөрийн цахим хуудаснаа оруулсан нь хүмүүсийг ийнхүү андуурхад хүргэжээ.  Тэгвэл  Алаг нүдэн Б.Хулан “Хөх” хотын “Одон” телевизийн бүтээл олон ангит киноны гол дүрд тоглоод ирсэн байна.Тус кинонд манай улсын таван жүжигчин тоглосон байна.