Шүлхийн вирус БНХАУ-аас гаралтай болох нь тогтоогджээ

Малын гоц халдварт шүлхий өвчин 7 аймгийн 12 суманд илэрч хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Нийт 5200 мал өвчилж, 500-г нь устгалд оруулжээ. Халдварт өвчин урд хөршөөс орж ирсэн нь тогтоогдсон байна. Энэ талаар Мал эмнэлгийн үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон “ Өнгөрсөн хугацаанд манай улсад шүлхий өвчний 216 удаагийн дайралт орж ирсэн. Энэ бүх халдвар 100 хувь урд хөршөөс орж ирсэн нь тогтоогдсон. Вирус нь генийн дарааллаар тогтоогддог. Ер нь бол малын гоц халдварт өвчинөөс урьдчилан сэргийлхийн тулд вакцинжуулалт хийгээд л боллоо гэсэн үг биш. Уул нь малчин хүн малаа гүйцэт вакцинжуулалтад хамруулах ёстой. ” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын 1100 албан хаагч 200 техник хэрэгсэлтэйгээр голомтын бүсэд ажиллаж байгаа юм. Гэвч хорио цээрийн дэглэмийг сул тавьснаас болж энэ халдвар газар авахад хүрч байгаа гэж олон нийт таамаглаж байгаа. Цаашид Засгийн газар малын гоц халдварт өвчнийг зогсоож чадах уу гэдэг нь эргэлзээ төрүүлэхэд хүрч байгаа юм.