Сайн санааны болоод буяны үйлсийн эхэнд явж, ихэнхдээ санаачлагч болж салхи хагалагч нэгэн басхүү сошиал од “Цэнхэр үст Цэрэн”. Түүнийг  өвөрмөц стиль имижээр нь хүмүүс андахгүй. Аялагч, зураач, хэлний мэдлэг хэл сурах авьяасаар бусдыг дагуулахааргүй тэрбээр саяхан Данийн гоёл чимэглэлийн Dyrberg/Kern брэнд сэтгүүлийн нүүр царай болсон нь ёстой л олны нүдийг “орой” дээр нь гаргаад амжив.

Тус  брэндийн Монголын хэрэглэгчдэд зориулсан сурталчилгаа ахимаг насны, намба суусан бүсгүйчүүдийг нүүр царайгаа болгодгоороо алдаршсан гэхэд болно. Жүжигчин Н.Сувд, нэвтрүүлэгч Т.Чимгээ, улстөрч С.Оюун, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарыг дүр төрхөө болгож байсан Dyrberg/Kern энэ удаа “Цэнхэр үст” Цэрэн ахайтанг эрс өөрчилсөн шинэ дүр төрх хэсэгтээ цахим орчинд өөр шиг нь ярианы сэдэв болох биз ээ.

Аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийг  20 жилийн тэртээ үүсгэн байгуулж  захирлаар нь ажиллаж байгаа “Цэнхэр үст” Цэрэн буюу Э.Цэрэндолгор нь  дээрээ хоёр ахтай, айлын ганц охин. Өдгөө гурван хүүхэд хоёр ачтай өнөр өтгөн бүлийн айлын эзэгтэй юм.

By updown

10 thoughts on ““Цэнхэр үст” Цэрэнгийн эрс өөрчлөлт”
  1. өөр гоё зургийг нь тавихгүй албаар арай сонин г арчихсан зургийг нь тавихдаа яадгийн балиар хүний мууд дуртай сэтгүүлчийн нэр зүүгчээ. маш гоё зургууд авахуулсан байна лэ, хүнийг ингэж өөрчилж болдогийг харуулсан зурагнууд.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн