Герман эмэгтэйчүүдийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан монгол залуугийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон байна. 39 настай Довчин гэх монгол залуу нь 2016 онд Герман эмэгтэйг онц хэрцгийгээр буюу мөчилж хөнөөсөн юм. Түүний анхны хохирогч Марияа гэх 43 настай эмэгтэй байсан бол хоёр дахь хохирогч нь 40 настай Анжа гэх эмэгтэй байжээ. Тэрбээр энэ хэргийг өөрийн амьдардаг гэртээ үйлдсэн бөгөөд хохирогчдын цогцосыг нууранд хаясан байсныг цагдаа нар илрүүлсэн байдаг.
ХБНГУ-д 18 жилийн өмнө суралцахаар ирсэн боловч сургуулиа төгсөж чадаагүй Довчин нь эмэгтэйчүүдийг үзэн яддаг учраас дээрх аймшигт хэргийг үйлдсэн гэж шүүх хурлын үеэр мэдүүлжээ.Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдтэй ихэвчлэн шөнийн клубт танилцаж, гэр лүгээ дагуулан явдаг байсан аж. Довчин гэх залуу гэр бүлтэй байсан ч түүнийг архинд дуртай болсноос хойш удалгүй эхнэр хүүхэд нь орхижээ.
8 comments
цааж авах байхдаа
SHUUD L ALAH HEREGTEI DE ENE ARAATNIIG
МОНГОЛ МАНИАКУУД ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА ДАА.
германы хэвлэл дээр бичсэнээр бол 1 герман,1 португали эмэгтэйг хөнөөсөн юм билээ. 2010 онд герман эмэгтэйтэй гэр бол болсон боловч салсан. яагаад гэвэл эхнэр нь чөлөөт харилцааг буюу өөр эрчүүдтэй явалдахыг хүссэн болохоор салсан. хайр сэтгэлийн гутрал, амьдралын гутралаас болсон. хуучин эхнэр нь түүнийг зөөлөн гэж тодорхойлсон юм билээ. яах ч аргагүй эрүүл л лав биш. олон жилийн сэтгэлийн гутрал, үзэн ядалт хүнийг ийм болгоно. зарим нэг сэтгэлийн тэнхээгүй хүмүүс ийм зам руу гулсаад орох магадлалттай.
Nasaaraa horigdoh bhaa. Tsaaz bhgui biz dee germand
tend n zuil duusgah heregtei. mongoloor duuren iim yumnuud bhad enuugeer yadgiin. buu naashaa zugleg.
hogiin mongolruu nizailuulbal taarna
Ялыг эх оронд нь эдлүүлэх хэрэгтэй. Мэдээж их эх оронч хүн байж таарна.