Өнгөрсөн онд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Жон Намыг үхлийн хороор хордуулж хөнөөсөн хэрэг гарч, дэлхий дахины анхаарлыг татсан билээ. Саяхан амиа алдсан ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалыг охиных нь хамт мөн хордуулсан хэрэг гарсан байна.
Биеийн байдал тун муу байгаа бөгөөд тэднийг хордуулсан хор нь Ким Жон Намыг хордуулсан хортой ижил хор байсныг Британийн цагдаагийн албаныхан мэдэгджээ. Түүнийг “VХ” гэх шууд үхэлд хүргэдэг хортой бодисоор хордуулсан болохыг тогтоосон байна. Сергей Скрипал нь 1995 онд Британийн тагнуулын байгууллагад элсч байсан аж.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=104228