2018-03-09 14:441min00

Өмнө говь аймагт ажлынхаа өрөөнд өөрийгөө бууджээ

buu

Өчигдөр орой 21:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга ажлынхаа өрөөндөө өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Түүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, сэхээн амьдруулан тасагт хэвтэж байгаа аж. Хэргийг цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн  байна. Ар гэрийнхний зүгээс ажлаас болоогүй гэх тайлбар өгчээ.