Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Үүнээс нийслэлд гэхэд найман эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүндэвтэр гэмтэл авчээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ энгийн өдрүүдтэй харьцуулахад баярын өдрүүдээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн үзүүлэлттэй онцолсон. Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн буюу эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн, биед нь гэмтэл учирсан, хутгаар зүсэгдсэн гэх дуудлагууд байв.Үүнээс үзэхэд баярын өдрөөр эрүүлжүүлэгдсэн эрчүүдийн тоо ч өссөнийг эрүүлжүүлэх байрны мэдээнээс харж болно.