“Apple”-ийн гар утас, компьютер дөрвөн жилийн настай
2018-03-05 15:45

“Asymco” судалгаа шинжилгээний компани “Apple” –ийн төхөөрөмжийн ашиглалтын дундаж хугацааг тогтоожээ. “Business Insider”-ийн мэдээлснээр энэ брэндийн төхөөрөмжийг удаан хугацааны турш хэрэглэх хандлага ажиглагдаж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар “Apple” корпораци дэлхий даяар 2.05 тэрбум ухаалаг гар утас, компьютер худаалдаж, 750 сая нь ашиглалтаас гарчээ. Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор тус брэндийн төхөөрөмжийн дундаж ашиглагдах хугацаа дөрвөн жил гурван сар гэжээ.